Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7-р хуралдаан хуралдлаа

2017-05-24

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан хуралдлаа. Тус хуралдаанаар

  1. Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд нэмэлт оруулах тухай
  2. Цэргийн дүйцүүлэх албаны хяналтын тоо батлах тухай
  3. Аймгийн “Уул уурхай эрдэс баялгийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
  4. Аймаг, сумдын төсөвт байгууллага болон ОНӨГ-уудын 2016 оны жилийн эцсийн тооллогын дүн
  5. Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, аймгийн аудитын газраас хийсэн дүгнэлт
  6. Аймгийн 2017 оны төсвийн тодотгол батлах тухай
  7. Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад шинэчлэн авах, тусгай хэрэгцээ, хамгаалалтаас гарах тухай
  8. Аймгийн зарим сумдын хилийн цэсийг шинэчлэн тогтоолгож, аймаг, сумдын хилийн цэсийн зцраглалыг баталгаажуулах тухай
  9. Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого батлах тухай
  10. “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, хяналт тавих журам”-ыг шинэчлэн батлах тухай
  11. Улсын тусгай хамгаалалтай “Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор”-т газраас Эрдэнэ сумын “Баян Туул” сууриныг гаргах саналын тухай
  12. Төрийн одон медальд уламжлах тухай зэрэг нийт 12 асуудал хэлэлцэж 6 тогтоол батлан гаргаж аймгийн ИТХ-ын V хуралдаанаар хэлэлцэх 6 асуудлуудыг Хурлын хороодод шилжүүлэхээр шийдвэрлэв.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%