Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

12 ДУГААР ХОРООНЫ ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2017-05-25

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ өнөөдөр  дүүргийн 12 дугаар хорооны “Шэжид дүг” өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм. 
Энэ үеэр Өрхийн эмнэлгийн дарга н.Цэрэндолгор ИТХ-ын даргад ажлаа танилцуулж, тулгамдаж буй асуудлаа ярилцан санал солилцлоо. 
ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад тус эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулах, мэргэшсэн эмч, чадвартай боловсон хүчин хэрэгтэй гэдгийг онцгойлон анхааруулаад өрхийн эмнэлгийн гадна талын тохижилтыг сайжруулахыг үүрэг болгов. 
Дүүргийн төсвийн хөрөнгөөр баригдсан энэхүү жишиг өрхийн эмнэлэгийн тоног төхөөрөмж суурилуулах ажил явагдаж байгаа бөгөөд удахгүй нээлтээ хийх юм байна.











Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%