Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ГУДАМЖНЫ БАЯР” ӨДӨРЛӨГ ТАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-05-27

Чингэлтэй дүүргийнхээ 25 жилийн ойн хүрээнд өнөөдөр буюу энэ сарын 27-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Соёл Урлагийн Их сургуультай хамтран хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх, соёл урлагаар иргэдэд үйлчлэх, иргэдийн гоо зүй, ёс зүйн харилцаа хандлагыг өөрчлөх, урлагийн бүхий л төрөл зүйлтэй иргэдийг танилцуулах, ардын уламжлалт соёлыг залуу үеийнхэнд өвлүүлэн дэлгэрүүлэх зорилгоор “Бид сайн сайханд дагуулна” уриан дор “Гудамжны баяр” өдөрлөгийг тав дахь жилдээ зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал ,Засаг дарга Ж.Эрдэнэбат Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, болон Улаан-Үд хотын Советский дүүргийн 1-р орлогч Франк Игорь Георгивич тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон юм.

Энэ үеэр төрийн байгууллагууд үйл ажиллагаа сурталчлахаас гадна сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, өсвөрийн тамирчид, ахмад дайчид, энхийг сахиулагч иргэдийн ёслолын жагсаал, урлаг спортын гавьяатууд, СУИС-ийн оюутнуудын шилдэг тоглолт үзүүлбэрүүд, уран баримал, уран зургийн үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаа явагдлаа. 
Энэ жилийн арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуус, хүүхэд багачууд, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, үндэстэн ястны , “Бий биелгээ” биелж, урлаг спортын бүхий л төлөөллийн хүүхэд багачууд спортын гавьяатнуудын оролцсон өргөн парад болж байна. 

















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%