Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал сэдэвт сургалт зохион байгуулаглаа

2017-05-30

     Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн анхан шатны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, оролцоог хангах зорилгоор "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын” тухай сургалт дүүргийн Иргэний танхимд 5 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа. 
    Энэхүү сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв хандлага ойлголтыг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, ажлыг 1-20 хорооны иргэний танхимуудаар тогтмолжуулан ажиллахад төрийн анхан шатны нэгжийн ажилтнуудыг мэдээлэл арга зүйгээр хангах шаардлагатай байгаа юм.
     Сургалтад хороодын Иргэний танхимын зохион байгуулагчид болон нийгмийн ажилтнууд хамрагдаж байгаа юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%