Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Иргэний танхим сонсож байна” явуулын хэлэлцүүлэг өнөөдөр МСҮТ-ийн хурлын зааланд болно

2017-06-05

Аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэний танхим хамтран 6 дугаар сарын 02-нд Дархан сумын 1-3 дугаар багийн иргэдийн дунд “Иргэний танхим сонсож байна” хэсэгчилсэн явуулын хэлэлцүүлэг зохион байгуулсан. Өнөөдөр /2017.06.05/- нд Дархан сумын 4, 5, Өргөө, Малчин багийн иргэдтэй МСҮТ-ийн хурлын танхимд 17.00 цагаас тус хэлэлцүүлгийг явуулах ажээ. Иймд иргэд та бүхэн хэлэлцүүлэгтээ идэвхтэй хамрагдаж өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ үү.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%