Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ХУРЛЫН ХОРООД ДҮҮРГИЙН 2017 ОНЫ ТӨСӨВТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙНА

2017-06-06

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан болохтой холбогдуулан Хурлын хороод хуралдаж санал дүгнэлтээ гаргаж ажиллаж байна. 
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо, Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо, Эрхзүй нутгийн удирдлагыг хороо тус тус хуралдаж  дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлаар хуралдлаа.
Хуралд Хурлын хороодын дарга, гишүүд Төлөөлөгч, Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар оролцсон юм. 

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр 2016  оны төсвийн гүйцэтгэл, дүүргийн 2017 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай  төслийг танилцуулж Төлөөлөгчдийн асуусан асуултад хариулт өгч байлаа. 
Хурлын хороод хэлэлцсэн асуудлаар санал дүгнэлтээ боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулах юм. 





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%