Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Ээлжит VII хуралдаан 2017 оны 5-р сарын 26-нд болно

2017-05-22

   Аймгийн ИТХ-ын Ээлжит VII хуралдаан 2017 оны 5-р сарын 26-ны баасан гарагт болно.  Хуралдаанаар 

1.Баян-Өндөр уулыг орон нутгийн хамгаалалтад шинэчлэн авах тухай

2.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг шинэчлэн батлах тухай 

3.Аймгийн 2016 оны улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр дүн, Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн аудитын нэгдсэн дүнгийн тухай 

4.Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 

5.Аймгийн 2017 оны төсвийн нэмэлт, өөрчлөлт батлах тухай хэлэлцэнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%