Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулан ажиллаа

2017-06-07

                          2017 оны 06 дугаар сарын 05

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолоор ИТХ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарч буй тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ИТХ-ын Тэргүүлэгч А.Отгонцэцэгээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаа. Энэхүү ажлын хэсэг нь ИТХ-ын өөрийн гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх журмын дагуу ИТХ-ын даргаар батлагдсан удирдамжийн дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллах юм.

Энэхүү ажлын хүрээнд ажлын хэсэг 2 удаа хуралдаж нийтээр дагаж мөрдөж буй тогтоол шийдвэрийн хэрэгжилт болон сумын 2017 оны ГЗБ-ын төлөвлөгөө, үндсэн чиглэлийн зорилт, модны хуваарийн тогтоолд явцын дүгнэлт хийх талаар холбогдох албан байгууллагуудад албан тоотыг удирдамж болон тогтоолын хуулбарын хамт хүргүүлэн хэрэгжилтийн тайланг ирүүлэн түүн дээр нь ажлын хэсэг ярилцаж дүгнэлт хийлээ.

 

1.    Гялгар уутны хэрэглээг хязгаарлах, хориглох тухай тогтоолын хэрэгжилт

2.    Утаат тамхи татах цэг тогтоох тогтоолын хэрэгжилт  

3.    Хаягжуулалтыг шинэчлэх тухай Эх бичгээ эзэмших эхлэлийн жилийн хүрээнд монгол бичгийг иргэдэд эзэмшүүлэх, хойч үедээ өвлүүлэх, орчин нөхцөлийг бий болгох үүднээс сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төсөвт байгууллага, ААН-үүдийн гаднах хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан бичиж байршуулах тухай тогтоол нь ИТХурал, ЗДТГазраас бусад байгууллага, ААН-үүд хаягийг шинэчлээгүй учраас хэрэгжилт хангалтгүй .

4.  Ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах тухай тогтоолын хэрэгжилт

5.    ЭМ Төвийн ЭХО аппаратаар үзүүлэх үзлэгийн үнэлгээ тогтоох тухай тогтоолын хэрэгжилт   

6.    Ононгийн халуун рашааны байр ашигласны төлбөр тогтоох тухай  

7.    Хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд гаргасан тогтоолуудын хэрэгжилтэнд тус тус хяналт тавьж ажилласан байна. Энэхүү ажлын хүрээн тус ажлын хэсэг дараах дүгнэлтийг гаргасан байна.

 

ИТХ, Тэргүүлэгчдийн хурлаас гарч байгаа нийтээр дагаж мөрдөх зарим нэг тогтоол шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, арга хэмжээ, хариуцлага тооцох механизм байхгүй  байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ талаар ажлын хэсгийн дүгнэлтийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд цаашид тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд тогтмол хяналт тавих, хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, хэрэгжилт хангалтгүй байгаа тогтоол шийдвэрийн талаар шат дараалсан арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргад үүрэг болголоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%