Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа

2017-06-07

                                      2017 оны 06 дугаар сарын 05

   Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагт тэргүүлэгчдийн 71%-ийн ирцтэй сумын ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал 

  1. Тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх тухай
  2. Нийгмийн даатгалын байцаагчийн мэдээлэл сонсох тухай
  3. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн батлав.

3.    

Шийдвэрлэсэн:

      1.    ИТХ, Тэргүүлэгчдийн хурлаас гарч байгаа нийтээр дагаж мөрдөх зарим нэг тогтоол шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, арга хэмжээ, хариуцлага тооцох механизм байхгүй  байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ талаар ажлын хэсгийн дүгнэлтийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд цаашид тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд тогтмол хяналт тавих, хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, хэрэгжилт хангалтгүй байгаа тогтоол шийдвэрийн талаар шат дараалсан арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргад үүрэг болголоо.
       2.   
2017 оны эхний 5 сарын байдлаар ямар суманд нийгмийн даатгалын үйлчилгээг хэрхэн үзүүлээд байгаа талаар 5 бүлэг болгон мэдээлэл хийлээ.

·    Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийн талаар

·         Тэтгэвэр тэтгэмжийн талаар

·         Хуулийн сургалт сурталчилгааны талаар

·    Сар бүрийн тайлан мэдээ, судалгаа, өдөр тутмын бүртгэл хөтлөлт, ажил эрхлэлтийн талаар

·         Салбарын хэмжээнд хийгдсэн томоохон ажлууд

    3. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сумын Засаг даргаар ахлуулсан 7,  хяналтын хэсгийн даргаар ИТХ-ын Тэргүүлэгч  Б. Ууганбаяраар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй өөрчлөн баталлаа.    
      
           

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%