Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын дарга хороодын ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг хүлээн авч уулзлаа

2017-06-08

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр дүүргийн 20-н хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг дүүргийн Хурлын их танхимд хүлээн авч уулзлаа. 
     Энэ үеэр Хурлын дарга Э.Ганбат уулзалтад ирсэн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016, 2017 онд хийсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулж, уулзалтад оролцогчдын санал хүсэлтийг нь сонсож, сонирхсон асуултад нь хариулт өглөө.
     Мөн цаашдын ажилдаа иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажиллах талаар санал солилцов.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%