Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2017 ОНЫ БАТЛАГДСАН ТӨСӨВТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛ БАТЛАГДЛАА

2017-06-09

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаан өнөөдөр буюу энэ сарын 9-ны өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо. 
Ээлжит хуралдаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид8 ИТХ-ын Ажлын албаны дарга, ИТХ-ын ажлын албаны хэлтсийн дарга нар , Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хуралдааныг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нээж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм.
 
Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах, 2017 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг танилцуулаа. Дараа нь ИТХ-ын Эрхзүй нутгийн удирдлагын хороо, Төсвийн зарцуулалтын хяналтын хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо болон намын бүлгүүдийн дүгнэлтийг танилцуулсан юм. 
Төлөөлөгчид төсвийн танилцуулгатай холбогдуулан нэмэлт тайлбар, мэдээ мэдээлэл авч 100 хувийн саналаар 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол тус тус батлагдлаа. 
 
Мөн үеэр дүүргийн дүүргийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гаргасан ИТХ-ын Төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медиалаар шагнасан юм. 
Төлөөлөгчиддөө талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.

















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%