Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хорооны хуралдаан боллоо

2017-06-14

    Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо 2017 оны 06-р сарын 13-ны өдөр иргэний танхимд хуралдлаа.

     Хуралдаанд ажлын хорооны дарга Ц.Минжинхүү, тэргүүлэгч Г.Баттөмөр, тэргүүлэгч Б.Сампилноров, төлөөлөгч Д.Мөнхбаяр, төлөөлөгч Э.Хорлоо нар оролцож, дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай, газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд оруулахаар өргөдөл гаргасан иргэд, албан байгууллагын хүсэлтийг хэлэлцэн ажлын хорооны дүгнэлт гаргаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%