Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Сүү бэлтгэн нийлүүлэгч фермерүүдийн сургалт зөвлөгөөн” боллоо

2017-06-14

                                 2017 оны 06 дугаар сарын 13

Монгол улсын ууган үйлдвэр “СҮҮ” ХХК-аас “Сүү бэлтгэн нийлүүлэгч фермерүүдийн сургалт зөвлөгөөн”-ийг ЕБС-ийн спорт зааланд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд сумын удирдлагууд, “СҮҮ” ХХК-ийн албаны хүмүүс болон тус сумын дөрвөн багийн малчид нийт 120 гаран иргэд оролцсон байна.

“СҮҮ” ХХК нь манай суманд 2009 оноос эхлэн сүү авах бэлтгэл ажлыг ханган 2011 оны 8 дугаар сард боловсруулах үйлдвэр байгуулснаар хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд нийтдээ   383244 л сүүг худалдан авч 136,235,400 төгрөгийг малчдад шилжүүлсэн байна.

Тус арга хэмжээнд:

-          Бруцеллёз өвчний талаар

-          Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, саалчьны эрүүл ахуй зэрэг сэдвээр малчдад сургалт зохион байгуулж, ЮНИТЕЛ ХХК-тай хамтран урамшуулалт худалдаа, азтан шалгаруулах сугалаат арга хэмжээг зохион байгуулж нийт 8 малчныг шалгаруулан шагнаж урамшууллаа.

Мөн өнгөрсөн хугацаанд хамгийн их сүү нийлүүлсэн малчдаа шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Үүнд:

-          - Д.Доржханд – 29838 л

-          - Д.Хандсүрэн – 29445 л

-          - Г.Ренчинхад – 19059 л

-          - Х.Мөнхцэцэг – 11403 л сүүг тус тус нийлүүлсэн байна. 


сусугалаат арга хэмжээний үеэр


нх"СҮҮ"ХХК-ийн ажилтан Саяцэцэг- Бруцеллёз өвчний талаарх сургалт


ө22016 оны хамгийн их сүү бэлтгэн нийлүүлсэн малчид


нээлтийн арга хэмжээ сумын Засаг дарга М.Болд

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%