Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИХ ЗАСВАРЫН АЖЛЫГ 7.8 САЯ ТӨГРӨГӨӨР ХИЙЛЭЭ

Хонгор сумын Цагдаагийн хэсгийн байранд Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр 7,8 сая төгрөгний их засварын ажил хийгдэж цагдаагийн хэсгийн албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирсан байна. Уг барилга нь 2007 онд баригдсан бөгөөд өмнө нь засвар үйлчилгээ хийгдэж байгаагүй юм. Сумын Цагдаагийн хэсгийн байрны засварын ажилтай Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар, сумын Засаг дарга Т.Атархишиг, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг бусад албаны хүмүүс танилцаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, дэслэгч Д.Баярмагнай, ахлагч Б.Батцоож, дэд ахлагч н.Эрдэнэжаргал, олон нийтийн цагдаа Б.Тамирбат нарт ажлын амжилт хүслээ.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%