Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГУДАМЖ БАЙРНЫ НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮД ТАНИХ ТЭМДЭГ БҮХИЙ МАЛГАЙТАЙ БОЛЛОО

2017-06-15

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Гудамж байрны нийтийн эргүүлүүдийн уулзалт, зөвлөгөөнөөс гарсан саналыг үндэслэн ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн хороодын гудамж байрны нийтийн эргүүлүүдийг таних тэмдэг бүхий малгайтай болгож байгаа юм. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын ажлын албаны дарга бөгөөд зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Бямбазаяа нар нийтийн эргүүлүүдэд малгайг нь гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ. 
Энэ үеэр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч байгаа нь Гудамж байрны нийтийн эргүүлтэй болсоны үр  дүн юм гэдгийг онцолж байлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%