Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 2017 оны 1 дүгээр /Ээлжит/ хуралдаан хуралдаж дүүргийнхээ 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт орууллаа

2017-06-19

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 1 дүгээр /Ээлжит/ хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн Хурлын их танхимд хуралдлаа. 
Тус хуралдаанаар:
1. Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгэнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 
2. Сүхбаатар дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 
3. Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрэм батлах тухай
4. Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүйн дэд хорооны дүрэм болон ажиллах журам батлах тухай
5. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны 2017 оны хагас жилийн мэдээ 
гэсэн асуудлуудыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%