Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭСГИЙН АХЛАГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2017-06-21

Чингэлтэй дүүргийн 19 хорооны 186 хэсгийн ахлагчдын ээлжит Зөвлөлдөх уулзалт энэ  сарын 21-ний өдөр Соёл Урлагийн Их сургуулийн Оюутан театрт боллоо.
Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч  Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, холбогдох хэлтэс албадын дарга болон  19 хорооны Засаг дарга нар оролцов. 

Зөвлөгөөнөөр 2017 онд Тамгын газраас хийж хэрэгжүүлсэн ажлын талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж мэдээлэл хийлээ. Мөн дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар 19 хорооны хэсгийн ахлагчдад баяр хүргэж үг хэлсэн юм.
Мөн үеэр хэсгийн ахлагчдад дүүргийн удирдлагууд 25 жилийн ойн медаль гардуулж цаашдын ажилд нь амжилт хүслээ. 









Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%