Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ДҮҮРГИЙНХЭЭ 25 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2017-06-22

Чингэлтэй дүүрэг байгуулагдсаны  25 жилийн ойн хүрээнд дүүргийн удирдлагуудаас үе үеийн Төрийн албан хаагчидаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаа билээ. 
Өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга бөгөөд салбар зөвлөлийн дэд дарга Ж.Эрдэнэбат нар хороодын Хэв журмын урамшилт эргүүлүүдэд ойн баярын мэнд хүргэж дүүргийнхээ  бүтээн байгуулалт, хөгжилд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлэн  25 жилийн ойн медаль, энгэрийн тэмдэг гардуулан өгөв. 
Мөн үеэр хэв журмын урамшилт эргүүлүүдэд таних тэмдэг бүхий малгай гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ. 
















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%