Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​"ШЭЖИД ДҮГ" ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017-06-23

Чингэлтэй дүүрэг орчин үеийн дэвшилтэт эмчилгээний тоног төхөөрөмж бүхий жишиг өрхийн эмнэлэгтэй боллоо. Дүүргийн 12 дугаар хороонд орон нутгийн хөгжлийн сангийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жишиг өрхийн эмнэлгийг барьж өнөөдөр тууз хайчлан албан ёсоор нээлээ.
Нээлтийн ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн Д.Ганболд, Улсын их хурлын гишүүн Ө.Энхтүвшин, НИТХ-ын Төлөөлөгч н.Эрдэнэтуяа, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, иргэд оролцлоо.

Уг өрхийн эмнэлгийг барихаар дүүргийн хөрөнгө оруулалтаар зураг төсвийг тусгайлан боловсруулж, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд жишиг эмнэлэг болгохоор зорилт тавьсан юм.
Эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэхэд дүүргийн зүгээс анхаарал хандуулж 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн орчин үеийн аппаратаар тоноглолоо.
Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн Япон улсад үйлдвэрлэгдсэн дижитал рентген аппарат, шүдний иж бүрэн тоног төхөөрөмж, лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулан иргэдэд үйлчилгээ үзүүлж эхлээд байна.

Жишиг өрхийн эмнэлэг 1050 метр квадрат ашигтай талбайтай, стандартад нийцсэн 32 өрөө, шүд, эхо, рентген, сэргээн засах бие даасан танхимтай юм.
Чингэлтэй дүүрэг 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Тийм ч учраас иргэдийг өвдсөнийх нь дараа эмчлэх бус, өвчин эмгэг тусахаас нь урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн анхан шатны, нийгмийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиглэлийг барьж ажиллаж байна.













Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%