Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-06-28

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ээлжит шуурхай зөвлөгөөн энэ сарын 28-ны өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо.
Зөвлөгөөний эхэнд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ цаг үеийн холбогдолтой асуудлаар  мэдээлэл хийж үүрэг даалгавар өгөв. 
Мөн үеэр Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Нийслэл, дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний талаар товч мэдээлэл хийж ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсан юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%