Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОЛОН НИЙТИЙН ДЭД ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛОВ

2017-06-29

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авилгатай тэмцэх газрын даргын хамтарсан тушаалаар аймаг, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авилгаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгуулахаар заасны дагуу Дархан-Уул аймагт “Олон нийтийн дэд зөвлөл”-ийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр  байгуулжээ.
Уг Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд холбогдох хууль тогтоомжийг таниулах зорилгоор Авилгатай тэмцэх газраас өнөөдөр /2017.06.29/ нэгдсэн цахим сургалтыг зохион байгууллаа.  
Сургалтад авилгын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл, ашиг сонирхлын зөрчил, авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Олон нийтийн дэд зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, ажиллах журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Олон нийтийн дэд зөвлөл нь авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх, хөхүүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих үүрэгтэй юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%