Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шүрэнгийн УЦС Эрдэнэт хотын хүн амын усны аюулгүй байдалд нөлөөлөхгүй

2017-06-29

    ДЭМБ, НҮБ-аас 2013 оны нэгдүгээр сарын 25-нд гаргасан хамтарсан дүгнэлтээр Монгол оронд хамгийн их хэрэгтэй зүйл бол усан цахилгаан станц хэмээн мэдэгдсэн бөгөөд УИХ-ын 2015 оны 63 тогтоолоор баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-д Шүрэнгийн УЦС-ыг 2015-2023 оны хооронд барихаар тусгагдсан. Төслийн дагуу Монгол улс дахь Сэлэнгэ мөрөн дээр боомт болон усан сан барихыг төлөвлөж байгаа бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр манай улс нэн шаардлагатай цэвэр эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэн, агаарын бохирдлыг бууруулж, цаашлаад улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

    Шүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэх эсэх тухай шийдвэрийг гаргахаас өмнө нэн түрүүнд төслийн техник-эдийн засаг, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан судалгаа үнэлгээг хийх юм. Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2017.06.28/ Уул уурхай дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн баг эдгээр судалгааны ажлын бэлтгэл болон гүйцэтгэх шатанд төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй бүс нутгийн иргэд, сонирхогч талуудын санал бодлыг сонсож, тусгах зорилгоор олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг Орхон аймгийн иргэдийн дунд хийлээ.

    20300 га талбай бүхий Булган аймгийн 2 сум, Сэлэнгэ аймгийн 3 сумын нутаг дэвсгэрийг хамрах УЦС-ын усан сан барих нь манай аймгийн усны ундны усны аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх талаар иргэд нилээдгүй асууж байв. Эрдэнэт хот уруу ус дамжуулах 24 цооног нь хотоос 60 км зайд байдаг. Эдгээр цооногоос 2 км доор Шүрэнгийн УЦС-ын усан санг үүсгэх учир Эрдэнэтийн усан хангамжид ямар нэгэн нөлөө байхгүй гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ.

    Олон улсын туршлагаар Канад, АНУ, Япон, Хятад зэрэг улсууд усны эрчим хүчийг хамгийн их ашигладаг ба Шүрэнгийн УЦС-ыг 50 гаруй жил ашиглагдана хэмээн үзэж байна. Тиймээс УЦС-ыг барьж байгуулах болон цаашид ажиллах боловсон хүчнээ тухайн орон нутгаас бэлтгэж ажиллуулна. Мөн усан сан орчимд 123 өрх суурьшин амьдардаг бөгөөд тэдгээрийн нийгмийн асуудалд онцгой анхаарах ёстой. Энэ төрлийн судалгааг хийж байгаа гэдгийг хэлж байсан юм.

     Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт цутгадаг нийт урсцын 49,7%-ийг бүрдүүлдэг бөгөөд үүнээс Монголын талын Сэлэнгэ мөрөн 31,06%-г эзэлдэг. Уг усан цахилгаан станц ОХУ-ын хилээс 150 гаруй км, Байгаль нуураас 550 км зайд буюу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт Шүрэнгийн голын цутгалаас дээш 5 км улсын хилээс 125 км зайд байрлана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%