Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМАГ “ЭКО ТОХИЛОГ ХАШАА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭЛЭЭ

2017-06-29

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал агаарын бохирдлын гол эх үүсвэрийн нэг болох гэр хорооллын утаатай тэмцэх, гэр хороололд оршин суугчдын ая тухтай, тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ЭКО тохилог хашаа төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд иргэдтэйгээ хамтран хашаандаа зөв төлөвлөлт, зохион байгуулалт хийж, өрхийн аж ахуй эрхлэн үр өгөөжийг хүртэн байгальдаа ээлтэй, өрхдөө тодорхой орлоготой байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм.
2

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Экоресурс ХХК идэвх санаачилга гарган хамтран ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд утаа бага гардаг, түлшинд хэмнэлттэй “Нүүдэлчин” 3200 зуухыг Төв аймагт хүлээлгэн өглөө. Утаа бага зарцуулах зуухыг Аймгийн төв Зуунмод, Баянчандмань, Эрдэнэ суманд нийлүүлж хот суурин газрын агаарын бохирдлыг арилгах зорилттой ажиллаж байна. Энэхүү утаагүй зуух нь олон улсын чанарын стандартад нийцсэн, мод, нүүрсний 40-50 хувийн хэмнэлттэй, түлшний хэрэглээ нь хяналттай, хэрэгцээгээрээ нэмж болдог, уламжлалт аргаар галладаг, хийц өнгө үзэмжийг Монгол ахуйд тохируулсан, нүүрс, мод, аргал, хөрзөн болон сайжруулсан түлшинд тохиромжтой, дулаанаа удаан барих зэрэг олон давуу талуудтай. Үйл ажиллагааны горим нь галлах явцад гарсан утаагаа хийжүүлэн дахин шатаах технологи дээр үндэслэсэн ба дулаанаа удаан хугацаагаар хадгалах зориулалтаар тусгай керамик доторлогоотой хийгдсэн байна.

15

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%