ХЗДХЯАМНААС ХАНС ЗАЙДЕЛИЙН САНТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Хууль зүй дотоод хэргийн яамнаас Ханс зайделийн сантай хамтран Захиргааны ерөнхий хуулийн тухай сургалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж байна. Сургалтыг ХЗДХЯамны ХЗБГ-ын Захиргааны хэм хэмжээ актын хяналт бүртгэлийн хэлтсийн дарга Д.Ариунтуяа болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бавари муж улсын доктор Ю.Харбих тэргүүтэй багш нар явуулж байна. Тус сургалтанд 27 сумын Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нар тэргүүтэй 150 орчим хүн хамрагдаж байна.
АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/
Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх
санал өгсөн: 1