Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЙГАЛИЙН ГАМШИГТ ӨРТСӨН АЙЛ, ӨРХИЙН ГЭР, ХАШААГ СЭРГЭЭН БОСГОЖ БАЙНА

2017-06-29

Өчигдөр орой орсон хүчтэй аадар бороо, салхины улмаас Орхон аймагт 26 айлын гэр, дээвэр, 20 гаруй хашаа нурж, нэг айл усанд автаж,  400 гаруй бог мал хорогдож баруун аймгуудыг цахилгаанаар хангадаг 13 тулгуур багана  нурлаа. Хүчтэй аадар бороо, мөндөр  Эрдэнэ багийн баруун хэсэг болон “Оросын булаг” орчимд их хэмжээгээр орсон тул тухайн газар байгалийн гамшигт ихэд өртсөн юм. Өчигдөр өдөр Баян-Өндөр суманд 29, Жаргалант суманд 31 хэмийн халуун байсан бөгөөд орой бороо орох үед  салхи 13 м/с хүртэл ширүүсч,  мөндөр орсон байна.
  Аймгийн Онцгой байдлын газар 6 сарын 28-ны 22 цаг 21 минутад “Оросын булаг орчим аадар борооны улмаас машинтайгаа замын хажуу руу орчихлоо” гэсэн анхны дуудлагын дагуу очиж ажиллажээ. Мөн хоёр хүүхэдтэйгээ машинаар зорчиж байсан эмэгтэйд яаралтай тусалж аюулгүй болгожээ. Тухайн шөнө ОБГ-ын 4 машин 21 албан хаагч ажилласан байна. Өглөө үүрээр аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан баг Эрдэнэ багт очиж яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна.

БАРУУН ТАВАН АЙМГИЙГ ЦАХИЛГААНААР ХАНГАХ АЖЛЫГ ЭРЧИМТЭЙ ХИЙЖ БАЙНА

Эдгээр нөхцөл байдалтай танилцсаны дараа аймгийн Засаг дарга Д.Батлут “Аймгийн онцгой комисс”-ыг яаралтай хуралдуулж, хохирлын хэмжээг нэг бүрчлэн гаргах, сэргээн босгох ажлыг ОБГ, 186 зэрэг хүчний байгууллагад үүрэг болголоо. Мөн гүүрэн гарц хийх болон 13 баганыг сэргээн засварлахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжийг  “Эрдэнэт үйлдвэр” ХХК гаргахыг үүрэг болгосон юм.  Түүнчлэн баруун таван аймаг цахилгаангүй байгаа тул сэргээн босгох ажлыг яаралтай хийж гүйцэтгэхийг “Аймгийн онцгой комисс”-ын гишүүдэд анхаарууллаа.

 

“АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС”ЯАРАЛТАЙ ХУРАЛДЛАА 

   Одоогийн байдлаар ОБГ-ын 50, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 50, Цэргийн дүйцүүлэх цэргийн 20 албан хаагч гамшигт өртсөн айл өрхийн хашаа, гэрийг босгох,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэт-Ус ДТС”, “Эрдэнэт Булганы ЦТС” зэрэг компаниуд баруун аймгуудыг цахилгаанаар хангадаг 110 кВт өндөр хүчдэлийн 13 баганыг сэргээн засварлахаар ажиллаж байна. Мөн Жаргалант суманд найман айлын гэр нурж олон мал хорогджээ. Өдөр 12 цагийн үед Аймгийн Засаг дарга Д.Батлут Эрдэнэ багийн нөхцөл байдалтай танилцсаны дараа “Аймгийн Онцгой комисс”-ыг яаралтай хуралдуулж малын сэг зэмийг дарж устгах, тухайн газрыг ариутгах ажлыг МХГ, Баян-Өндөр суманд үүрэг болголоо. Мөн Цагдаагийн газрыг эргүүл, хамгаалалтаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм.

 Мэдээллийн төв

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%