Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГАМШИГТ ӨРТСӨН ИРГЭДЭД ГЭР ОЛГОЛОО

2017-06-30

6 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 23 минутын орчимд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо, мөндөр орж, салхи шуурга үүссэний улмаас Баян-Өндөр сумын Эрдэнэ баг, Жаргалант сумын нутаг дэвсгэр дээр гамшгийн нөхцөл байдал үүсч 1331 толгой мал хорогдсон байна. Орхон аймгийн иргэдэд нийт 228.910.000 төгрөгийн хохирол учирсан.  

Үер болон хүчтэй салхи шуурганы улмаас гэр нь эвдэрч сүйдэн орох оронгүй болоод байсан нэн түрүүнд гэр шаардлагатай зарим айл өрхөд шуурхай арга хэмжээ авч өнөөдөр гэр хүлээлгэн өглөө. 
Орхон аймгийн ЗДТГ болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс Булган аймгийн Орхон сумын нутаг “Оросын булаг”-т зусч байсан Жаргалант сумын Дулаан уул багийн иргэн Л.Биндэр, Залуугийн өвөрт зусч байсан Баян-Өндөр сумын Рашаант багийн иргэн П.Энхтайван, Эрдэнэ багийн 46-р гудамжны оршин суугч Б.Ууганбаяр, 49-р гудамжны оршин суугч Б.Эрдэнэ-Очир нарын 5 айлд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар болон аймаг, сумдын удирдлагууд газар дээр нь очиж гэр олгосон бөгөөд Онцгой байдлын алба хаагчид гэрийг нь барьж хүлээлгэн өглөө. 
Цаашид гэр шаардлагатай 20 шахам айл байгаа бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран шийдвэрлэх юм. 
 
Мэдээллийн төв
 
 
 
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%