Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗУРАГТ, ДЭНЖИЙН 1000-ЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

2017-07-06

Чингэлтэй дүүргийн урсгал төсвийн хөрөнгөөр дүүргийн 7, 10 дугаар хороо, Хувьсгалчдын зам гудамжнаас Ундрам дэлгүүрийн уулзвар хүртэлх авто зам ашиглалтад орж өнөөдөр албан ёсны нээлтээ  хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд  Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, 7 дугаар хорооны ИНХ-ын дарга Д.Баянбат, 7 дугаар  хорооны Засаг дарга Ц.Дуламжав, 10 дугаар хорооны Засаг дарга П.Чулуунцэцэг болон хороодын иргэд оролцлоо.  

Энэхүү  зам нь 1,2 км асфальтан хучилттай дүүргийн 7, 10 дугаар хороо Хувьсгалчдын зам гудамжнаас Ундрам дэлгүүрийн уулзвар хүртэл тавигдсан юм. Энэхүү ажлын хүрээнд 777 м2 байгалийн чулуун зам, 1000 м2 явган зам, 80 м2 хурд сааруулагч, 124 м2 замын цагаан шугам, 2600 ширхэг бордюр тус тус хийж гүйцэтгэсэн. 
Уг ажлын гүйцэтгэгчээр “ТҮК” ХХК  ажиллаж өнөөдөр байнгын ашиглалтад оруулж одоогоор явган замын ажил хийгдэж байна. 
Энэ үеэр дүүргийн удирдлагууд  авто замын ажилд үүсгэл санаачлага, идэвхи зүтгэл гарган өөрийн эзэмшлийн хашаагаа татаж хамтран ажилласан иргэдэд талархал илэрхийлж, дүүргийн 25 жилийн ойн медаль гардуулсан юм. 






Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%