Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА Ч.САРАНГЭРЭЛ ШИНЭЭР БАРИГДАЖ БАЙГАА ТЕАТРЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2017-08-01

Зуунмод хотноо баригдаж байгаа театрын шинэ барилгын ажлын явцтай аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл танилцлаа. Тус барилгын ажил нь 2014 оны 7 дугаар сараас баригдаж эхэлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр “РЕНДЕРБАУ” ХХК ажиллаж байгаа юм. Барилгын ажил одоогоор 80 гаруй хувьтай явж байгаа талаар тус компаниас мэдээллээ. Шинээр баригдаж байгаа театрын барилга нь 800 хүний суудалтай, дотроо эргэдэг тайз, өргөдөг тайз гээд драмын театрын хувьд бүрэн тоноглогдсон барилга босох юм. Төсөвт тусгагдсан санхүүжилтээр 2018 оны 12 дугаар сарын 1-нд ашиглалтан өгөх ёстой боловч өөрсдийн нөөц бололцоог ашиглан 2017 ондоо дийлэнх ажлаа гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа талаар ерөнхий гүйцэтгэгч компаний зүгээс мэдэгдлээ.13

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%