Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЯПОН УЛСЫН НАГАНО МУЖИЙН КАМИНА ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-08-16

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Япон улсын Нагано мужийн Камина дүүргийн Төлөөлөгч  Sakamoto Noriko тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 
Уулзалтын үеэр хоёр орны найрсаг, харилцан бие биеэ хүндэтгэсэн олон талт хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. 

Мөн үеэр дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Японы ард түмний тусламж дэмжлэгт Монголчууд үргэлж талархалтай ханддаг. Хоёр хотын найрамдалт харилцаа өргөжин тэлж байна. Японы ард түмний тусламж дэмжлэгт Монголчууд үргэлж талархалтай ханддаг. Хоёр хотын найрамдалт харилцаа өргөжин тэлж байна. Миний хувьд өмнө нь Япон улсад  зочилж байсан. Бидэнд та бүхнээс суралцах зүйл маш их бий гэдгийг хэлж байлаа. 
Хадагтай  Sakamoto Noriko: Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Цаашид хот хоорондын найрсаг хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, иргэд хоорондын найрамдалт, нөхөрсөг харилцааг улам бэхжүүлэхийн төлөө хамтарч ажиллах болно гэдгээ энэ үеэр хэлсэн юм.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%