Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймаг энэ жилийн хувьд 200 тонн өвсний аюулгүй нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна

2017-08-17

Монгол улсын Засгийн газрын 186 дугаар тогтоол, ХХААХҮЯ-ны сайдын 01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 05 тоот албан даалгаврын дагуу Ховд аймаг энэ жил 200 тонн өвсний аюулгүйн нөөц, 50 тонн тэжээлийн нөөц бүрдүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуусан ажлын хэсэг хадлангийн гол бүс нутаг болсон Буянт, Мянгад суманд ажиллаж  2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%