Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТАЛААР ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭРДЭНЭСАНТ СУМАНД БОЛЖ БАЙНА

2017-08-18

Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 135 тоот захирамжаар “Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулан орон даяар хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Манай аймгийн хувьд 27 сумаа бүсчилж зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Эрдэнэсант суманд зохион байгуулж байна. Эрдэнэсант сумын бүсд Аргалант, Бүрэн, Баянхангай, Дэлгэрхаан, Заамар, Өндөрширээт, Угтаалцайдам, Цээл, лүн сумд багтаж байгаа юм. Тус хэлэлцүүлэгт Улсын бага хурлын болон УИХ-ын гишүүн асан, ажлын хэсгийн гишүүн Ц.Товуусүрэн, УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх С.Доржханд, зөвлөх Б.Мөнхцэцэг, З.Оюунсүрэн, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, ИТХ-ын Тэргүүлэгч Т.Мөнхзориг, ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга С.Магнайбаяр нар болон тус бүсийн 200 орчим төрийн албан хаагч, иргэд оролцож байна.20864454_475521522813476_274200289_n

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%