Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ БНСУ-ЫН ИНЧОН ХОТЫН СОО ДҮҮРЭГТЭЙ СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

2017-08-25

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ БНСУ-ын Инчон хотын Соо дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шим Ү Чан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 
Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Гадаад дотоод хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Н.Уянга нар оролцов. 

Инчон хотын Соо дүүрэг анх 2013 онд Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоож санамж бичиг үзэглэж байсан бөгөөд уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ: Хоёр дүүргийн ард иргэдийн харилцаа холбоог улам бүр бэхжүүлж, цаашид илүү өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийлж байсан юм. 
Мөн үеэр хоёр тал Чингэлтэй дүүрэгт сурагч солилцоо, боловсрол, соёл, хот тохижилт, бүтээн байгуулалтын салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо. 

Соо дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шим Ү Чан : Энэ удаагийн Соо дүүргийн төлөөлөгчдийн албан айлчлал хоёр талын харилцааг идэвжүүлэхэд үнэтэй хувь боллоо гэж онцлон тэмдэглээд ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг төлөөлөгчдийн хамт Соо дүүрэгт айлчлахыг албан ёсоор урив.   
Инчон хотын Соо дүүрэг нь 1948 онд байгуулагдсан  бөгөөд 137,02 га нутаг дэвсгэртэй, 196099 өрхийн 511969 хүн амтай. Засаг захиргааны хувьд 21 хороо, 641 хэсэгт хуваагддаг Инчон хотын ууган дүүргүүдийн нэг юм. 



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%