Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2017-08-30

Төрийн албан хаагчын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг нь сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас ажилтан албан хаагчиддаа зориулж  сургалт, мэдээллийг тогтмол зохион байгуулдаг юм. 
Энэ удаагийн ээлжит сургалтыг Нийслэлийн Архивын газартай хамтран “Төсөл, хөтөлбөр, албан баримт бичиг боловсруулах, Баримт бичгийн стандарт” сэдвээр ИТХ-ын ажлын албаны ажилтнуудад  зохион байгууллаа. 

Нийслэлийн Архивын Газрын Албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Биндэръяа албан хэрэг хөтлөлтийн одоо мөрдөж буй дүрэм журам, заавар аррга зүйн бичгүүд тэдгээрийн хэрэгжилтийн талаар танилцуулж албан хаагчдын сонирхсон асуултанд  хариулт өгч харилцан ярилцсан юм. 
Нийслэлийн албан байгууллагууд баримт бичгийн EDoc.ub.gov.mn- д бүх төрлийн албан бичгийг бүртгэж, шийдвэрлэж байна. Ийнхүү Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоонд шилжүүлсэн нь цаг хугацаа, цаас хэмнэж байгаа төдийгүй шийдвэрлэлт хяналттай болж байгаа юм. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%