Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

2017-09-01

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүд Та бүхэндээ түүхийн нэгэн хуудас болон эхлэж байгаа 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Эрдэм оюуны их өргөөний хаалгыг анхлан татаж байгаа цэцэрлэгийн хүүхэд багачууд, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид, анги хамт олноо санасан бага, дунд, ахлах ангийн сурагчид маань цэцэрлэг, сургуулиа зорин ирлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугир Даланзадгад сумын ерөнхий боловсролын тавдугаар сургууль, сургуулийн өмнөх боловсролын 25 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн баярын нээлтэд оролцож багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд баярын мэнд хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

 Хурлын дарга хэлсэн үгэндээ 2017 онд Өмнөговь аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Монгол Улсын хэмжээнд 21 аймгаас 4 дүгээр байранд жагсаж говь нутгийн түүхэнд нэгэн шинэ амжилтыг үзүүлснийг мөн аймаг орон нутгаас боловсролын салбарын гол хөдөлгөх хүч болсон багш нарын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх, амжилт бүтээлийг нь бодитой үнэлэх зэрэг ажлуудад голлон анхаарч ажиллаж байгааг онцолж байлаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%