Номгон сумын Эмгэнбулаг багийн залуу малчин Т.БатЭрдэнийх өнгөрсөн хавар гал алдсаны үлмаас орон гэргүй болсон юм
Т.Бат-Эрдэнэ түүний гэр бүлд Өмнөговь аймгийн Улаан Загалмайн Хорооноос 5 хантай гэрийг олгож хүмүүнлэгийн тусламжийг үзүүллээ. Мөн 3 хүүхдэд нь болон залуу гэр бүлд 3 ээлжийн өмсөх хувцас өгсөн юм.
Мөн сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын хамт олон / Засаг дарга Ц.Буяндэлгэр, Хурлын дарга Н.Буянхишиг, ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан, ИТХТ Б.Булгамаа, Багийн дарга Х.Бат-Эрдэнэ, Санхүү албаны дарга Г.Цэрэндулам, мэргэжилтэн Д.Одгэрэл, Мөнхзул, Э.Саранцэцэг, Э.Пүрэв, Б.Ууганчулуун, Н.Жаргалсүрэн/ -оос тус гэр бүлд сэтгэлийн дэм өгч тус бүр хандив өглөө.
Өмнөговь аймгийн УЗХ-ны хамт олонд Т.Бат-эрдэнийн гэр бүл, хүүхдүүдийн өмнөөс талархал илэрхийлье
Хүмүүнлэгийн үйлс дэлгэрэх болтугай.