Номгон сумын эрдэмтэн Р.Цэрэндоржийн нэрэмжит ЕБС Хүмүүнлэгийн танхимтай боллоо.
Өнгөрсөн 5 сард тус сургуулийн 5-9 р ангийн 72 хүүхэд МУЗН-ийн Өсвөрийн улаан загалмайн гишүүнээр элссэн билээ.
Тус танхимыг Өмнөговь аймгийн Улаан Загалмайн Хорооны Л.Энхжаргал даргатай хамт олон тохижуулж өгч, ЕБС-ийн хамт олонд хүлээлгэн өглөө.
Хүмүүнлэгийн үйлс дэлгэрэх болтугай