Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ

2017-09-01

Аймгийн ИТХ-ын дарга өнөөдөр /2017.09.01/ ИТХ-ын Хяналтын хороодын дарга нартай хуралдаж, хороодын 2017 оны эхний хагас жилийн ажлын тайлантай танилцан, цаашдын төлөвлөгөөний талаар ярилцлаа.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэд 
2017 оны 3 дугаар улирлын байдлаар хороод ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 24 удаа хуралдаж, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, холбогдох байгууллагын мэдээллийг сонсож, санал хэлж, зөвлөн туслаж ажилласан байна.
Тус уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нэн тэргүүнд өнгөрсөн хагас жилд төлөвлөсөн ажлаа гүйцээх, Хороодын хурлын ирцийг бүрэн бүрдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн юм. 
Мөн Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хороог мод бэлтгэх зөвшөөрөл авсан  байгууллагуудын өмнөх оны өр төлбөрийг барагдуулахад анхаарч ажиллахыг анхаарууллаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%