Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулалт 2017.09.27-ний өдөр болно

2017-09-01

Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2017.09.01-ний өдөр 71,42 хувийн ирцтэй хуралдаж Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулалтыг 2017.09.27-ний өдөр сумын иргэдийн оролцоотой, ил тодоор сумын төвд зохион байгуулахаар товлолоо. 
Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлд хяналт шалгалт хийх ИТХ-ын дэргэдэх Хяналтын зөвлөлийг Хурлын даргаар ахлуулан 5 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%