Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэллээ

2017-09-01

     ИТХ-ын дарга Эрдэнийн Ганбат 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан дүүргийн 225 дугаар цэцэрлэг, ерөнхий боловсролын 35, 71 дүгээр сургуулийн нээлтэд оролцож боловсролын салбарт ажиллаж байгаа нийт сурган хүмүүжүүлэгч багш нартаа болон эрдмийн эзэд болсон хүүхэд багачууддаа баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. 
     2017-2018 оны хичээлийн шинэ жилд Сүхбаатар дүүргийн төрийн өмчийн 33 цэцэрлэг, төрийн бус өмчийн 35 цэцэрлэгт 12000 орчим хүүхэд багачууд хүмүүжиж байгаагаас 225 дугаар цэцэрлэгт 16, 18 дугаар хорооны нийт 18 бүлгийн 380 хүүхэд хүмүүжиж байна.
      Дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд 35118 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч, хүмүүжинэ. Үүнээс төрийн өмчийн сургуулийн 1 дүгээр ангид шинээр 2650 сурагч элсэн суралцаж байна. 
     Мөн хичээлийн шинэ жилийн нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын орлогч П.Баярхүү, СБД-ийн ИТХ-ын дарга Эрдэнийн Ганбат, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч П.Анхтуяа, Ж.Энхзаяа, А.Энх-Амгалан, 14 дүгээр хорооны Засаг дарга Д.Дэлгэрсайхан болон бусад албаны хүмүүс оролцож баяр хүргэв

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%