Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Гурван сэнхэр төвтэй Таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

2017-09-03

Баруун бүсийн тулгуур төв, Ховд аймгийн хэмжээнд тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс “Гурван сэнхэр төвтэй Таван од” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэхүү аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн танилцуулга, хэлэлцүүлэг 09 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд боллоо. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, хөтөлбөрт тусгах саналаа илэрхийлэв.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%