Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн ИТХ-ын ажлын алба Ховд аймагт ажиллалаа

2017-09-04

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдоржоор ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 03, 04-ний өдөр Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудтай туршлага солилцох, хамтран ажиллах чиглэлээр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан гэсэн маршруттайгаар ажиллаж байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%