Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Хавтгар" ОНТХГазар хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцлаа

2017-09-08

2017 оны 09 дүгээр сарын 08

“Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ МОН/13/303” төслийн зүгээс Хэнтий аймгийн Батширээт сумын “Хавтгар” орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцах, уулзалт хэлэлцүүлэг сумын иргэний танхимд зохион байгуулагдлаа.

Ажлын зорилго:

·         Төслөөс 2017-2018 онд хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулах

·                Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн биологийн олон янз байдлын мониторинг, хяналтын ажлын хэрэгжилттэй газар дээр нь танилцах

·         “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачлаг” төслийн хүрээнд хэрэгжүүлэх бизнес үйл ажиллагааны талаар нөхөрлөлийн гишүүдтэй харилцан санал солилцох, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах

Тус уулзалт хэлэлцүүлэгт сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэл, “Хавтгарын хөгжил ” ОНӨУҮГарын захирал Г.Ганцогт, Б.Оюунтүлхүүр /төслийн үндэсний зохицуулагч/, Б.Ганцэцэг /БОАЖЯ-ны гэрээт ажилтан/, Б.Чимэд –Очир / биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачлага” төслийн зөвлөх/, Д.Одонтунгалаг / Хэнтий мэдээ сонин, сэтгүүлийн эрхлэгч сэтгүүлч/, “Хавтгар” ОНТХГазын менежментийн зөвлөл, ойр орчмын нөхөрлөлүүдийн төлөөлөл зэрэг хүмүүс хамрагдлаа.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%