Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн "Малчин, удирдах ажилтнуудын зөвлөгөөн"-д 250 гаруй хүн оролцов

2017-09-13

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын санаачлагаар Ховд аймагт “Малчин, Удирдах ажилтнуудын зөвлөгөөн” боллоо. Энэхүү зөвлөгөөнөөр мал аж ахуйн салбартай холбоотой шаардлагатай мэдээллээ солилцож, тус салбарт, малчдад тулгамдаж буй олон арван асуудлуудыг хэлэлцэж, улмаар зөвлөгөөнөөс уриалга зөвлөмж гарган Ховд аймгийн 7400 гаруй малчин өрхөд хүргүүлэхээр боллоо. Ингэснээр малчин айл өрх бүр мал маллах арга туршлагаас судалж, өвлийг өнтэй давахад зохих хувь нэмэр болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%