ЧИГЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг
тохиолдуулан "Орон нутгийн шилдэг удирдагч" шалгаруулж алдаршуулах ажлыг
МНУХ, Хотуудын холбооноос зарласан байна.
-Аймаг, нийслэлийн түвшинд
-Сум, дүүргийн түвшинд
-Хотуудын түвшинд ИТХ-ын дарга, Засаг дарга, хотын захирагч тус бүр
нэгийг шалгаруулж"Өргөмжлөл,"Орон нутгийн шилдэг удирдагч" одон
гардуулах тул аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг
даргын тамгын газраас IX сард нэрээ дэвшүүлж аймаг, нийслэлийн ИТХ-ын
тэргүүлэгчдийн хурлын тогтоол, нэр дэвшигчдийн тодорхойлолтыг 9 сарын 25-ны
дотор аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлнэ үү?
/Дурьдсан хугацаа хэтэрсэн тохиолдолд материалыг хүлээж авахгүй/
ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтыг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг хүргүүлж байна. Үүнд:
1. “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 –т “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.” хэмээн заасан байгаа тул энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах.
2. Сумын ИТХ-ын хуралдаанаар эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэхдээ “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлахдаа өмнөх жилийн биелэлт, тухайн жилийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж дүгнэнэ” гэж заасныг анхаарч ажиллах.
Жич: Энэхүү хуулийн хэрэгжилттэй холбоотой тодруулах асуудал байвал аймгийн ИТХТ-ийн ажлын албаны хууль эрх зүй хариуцсан ажилтан Ц.Зоригтхүүтэй zorigtkhuutsogoo@gmail.com цахим хаяг болон 99011300 утсаар холбогдоно уу.
НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА М.БАТДОРЖ