Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ МАНЖУУР ХОТЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРЛЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-09-14

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн 25 жилийн ойн арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотоос хүрэлцэн ирсэн тус хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гүө Жиньмин тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцлоо. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ  Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд бидний урилгыг хүлээн авч  хүндэтгэн ирсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын  эрхэм төлөөлөгчдөд талархал илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагаа жилээс жилд эрчимтэй хөгжиж байна, цаашид ч гэсэн улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж эрхэм зочид төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилон саатахыг урив. 

Мөн үеэр хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гүө Жиньмин: биднийг халуун дотно угтан авсанд талархаж байгаагаа илэрхийлээд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг Чингэлтэйчүүдэд Манжуур хотынхоо нийт иргэдийн зүгээс хүргэсэн юм. 
Хамтын ажиллагааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг хүндэтгэн эрхэм зочид төлөөлөгчдийг дүүргийн 25 жилийн ойн медалиар шагналаа. Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар гардуулж, баяр хүргэлээ.
Хүрэлцэн ирсэн зочид Төлөөлөгчдөд дүүргийн Соёлын төвийн уран бүтээлчид, 37 дугаар сургуулийн сурагчид ая дууны дээжээ өргөлөө. 





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%