Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

5-р хорооны “Хөгжлийн зөвлөл”-ийн хийсэн ажилтай танилцлаа

2017-09-15

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12-р сарын 19-ний өдрийн 3/12 тоот тогтоолоор “Дүүрэг, хороодын хөгжлийн зөвлөл”-ийн ажиллах журмыг баталсан. Үүнтэй холбогдуулан хороо бүрт 9-15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

2017 оны 09-р сарын 15-ны өдөр 5-р хорооны хөгжлийн зөвлөлийн дарга Л.Цэцгээтэй уулзаж, хөгжлийн зөвлөлийн хийсэн ажилтай танилцлаа. Тус хорооны хөгжлийн зөвлөлийг 2017 оны 01-р сарын 13-ны өдөр 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаас хойш “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэвэр цэмцгэр хотхон болгох хөтөлбөр” боловсруулан өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хийсэн бүтээн байгуулалтын ажлыг жагсаавал:

-Зэвсэгт хүчний н.Сүх-Очир захирагчтай 350-р цэргийн ангийн хамт олон Онгоцны хөшөө, тоглоомын талбайн орчны тохижилтын ажил, 
-Цэнгэг хотхоны СӨХ байрны гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, 
-Цэнгэг СӨХ-ны санаачилгаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс иргэдийн бүлэг гарган тус хотхоны хашаанаас төв замын чиглэлд 22 метр урттай хар зам, 
-5-р хорооны ажлын алба Дэлхийн зөн Монголд олон улсын байгууллагатай хамтран төв тоглоомын талбайн тохижилт,
-Хорооны ажлын алба, хөгжлийн зөвлөлийн гишүүдийн хамт Иргэний танхим, хорооны гаднах талбайн тохижилтын ажил , 
-Орон сууцны иргэд гаднах талбайгаа тохижуулан, ногоон байгууламжийн ажил, 
-Ус сувгийн удирдах газрын харьяа Усны дээд эх үүсвэрийн хамт олон Усан оргилуур, 
-Хүнсний дэлгүүрүүд өөрийн өмнөх талбайн явган хүний зам, зогсоол, орчны тохижилтын ажил,
-Ч.Болдбаатар захирагчтай зэвсэгт хүчний 337-р цэргийн ангийн хамт олон Нисэх хотхонруу орох үүдний хэсгийн явган хүний зам, самбарын тохижилтын ажил зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд байна.

“Хөгжлийн зөвлөл”-ийн гол зорилго нь Налайх дүүрэг, хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа бөгөөд иргэн бүр өөрсдийн хороогоо хөгжүүлэх, амьдрах орчноо сайжруулах ажилд гар бие оролцох нөхцөл бүрдэж байна.

Тус хорооны хөгжлийн зөвлөлийн хийсэн ажлыг ирэх долоо хоногийн нэг дэх өдөр Буян телевизийн "Цаг үе" нэвтрүүлгээр та бүхэндээ хүргэх болно. Л.Цэцгээ ахлагчтай 5-р хорооны “Хөгжлийн зөвлөл”-ийн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%