Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГХУСАЗСЗөвлөл ХУРАЛДАВ

2017-09-15

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2017.09.15/ боллоо.
Аймгийн ГХУСАЗЗ нь ААНБ-уудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлантай танилцаж, тодорхой үүрэг чиглэлүүдийг өгөх үүрэгтэй. Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газар болон, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-аас зохион байгуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаатай танилцсан юм. 
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол 158 удаа тохиолдож 12 хүний амь /гал түймэрт 0, бусад 12/ нас эрсдэж 146 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд Гал унтраах, аврах ангиудын үйл ажиллагааны үр дүнд гамшиг осол, гал түймрийн аюулаас 53 иргэн, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 3,0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. 
Мөн Болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол олгох зорилгоор сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн давхардсан тоогоор 1,260,841 иргэдэд гамшгаас хамгаалах, хариу арга хэмжээ авах мэдлэг боловсрол олгож ажилласан тухай мэдээллийг Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Г.Батбаяр өглөө. 
Харин Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь нийт 400 гаран ажиллагсадтай байгууллага бөгөөд байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад анхаарч ажилладаг байна. Тухайлбал ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах, барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд үнэ төлбөргүй холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх зэргээр ажилласны үр дүнд гэмт  хэрэг  зөрчилд холбогдсон ажилтан албан хаагч байхгүй, гэмт хэрэг зөрчил дутагдалгүй ажиллаж байгаа тухай тус компанийн Хуулийн зөвлөх Ч.Чинзориг мэдээллээ.
Мөн тус хурлаар аймгийн цагдаагийн газрын эргүүлийн үйл ажиллагаанд шаардлагатай нисдэг камерын санхүүжилтыг олгох тухай хэлэлцэн баталсан юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%