Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байна

2017-09-19

                               2017 оны 09 дүгээр сарын 16

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аймгийн Засаг даргын 06 тоот албан даалгавар, сумын Засаг даргын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын аюулгүй нөөц буюу фондны өвсийг Эгийн Өлзийт гэдэг газарт Засаг дарга М.Болд, Засаг даргын орлогч Б.Алтангэрэл нараар ахлуулсан төсвийн байгууллагын дарга, эрхлэгч нийт 48 ажилтан албан хаагчид нэг өдөр хамтран ажиллаж 150 гаруй бухал буюу 15 гаруй тонн өвс бэлтгэлээ.
Тус ажилд сумын ИТХ, ЗДТГ, ЕБСургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Хаан банк, Төрийн банк, Ойн анги, Холбоо зэрэг албан байгууллагууд хамрагдсан байна.






Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%