Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2017-09-20

Аймгийн ИТХ-ын Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хороо өнөөдөр /2017.09.19/ хуралдаж, чиг үүргийнхээ хүрээнд аймгийн Татварын газрын үйл ажиллагаа, тэр дундаа татварын орлогын бүрдүүлэлт, хийж хэрэгжүүлсэн ажлын явцтай танилцаж, дүгнэлт гаргалаа.. 
  Хуралд тус хорооны дарга Б.Жавхлан, С.Батжаргал, Н.Батсайхан, К.Эрдэнэсүх, Ч.Оюунчулуун  нар оролцов.
Удирдамжийн дагуу ажилласан цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргаж  ИТХ-ын даргад танилцуулах юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%