Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“АХМАД НАСТАНД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА”, “АХМАД НАСТАНД ЭЭЛТЭЙ ИРГЭН” ШАЛГАРУУЛАХ ТОГТООЛ БАТЛАГДЛАА

2017-09-20

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 17 дугаар хуралдаан  есдүгээр сарын 20-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Л.Баярсайхан, Н.Сайнболд, Х.Алтаншагай,  Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлстийн дарга А.Гэрэлт-Од, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцов.

Энэ удаагийн хурлаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хэрэгжилт, Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны дарга Б.Цогзолмаа тус хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцсан Хурлын хорооны санал дүгнэлт, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган “Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл”-ийн үйл ажиллагааны талаар, дүүргийн Ахмадын хорооны  дарга А.Зул “Ахмад настанд ээлтэй байгууллага, иргэнийг шалгаруулж, шагнах, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал Шагналд уламжлах тухай, Шагнах тухай Тэргүүлэгчдэд тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
ИТХ-ын Тэргүүлэгчид “Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл”-ийн үйл ажиллагаа, “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг чиглэл өгөв. 
Чингэлтэй дүүргийн 2017 оны “Ахмад настанд ээлтэй байгууллага”-аар: 
1 дүгээр  хорооны “Дөчийн анхдагч ” СӨХ
10 дугаар хорооны “Тэнгэрийн хас шил” ХХК
18 дугаар хорооны “Гүнтийн тал” ХХК-ний “Өсөх” үйлчилгээний төв, 

“Ахмад настанд ээлтэй иргэн”-ээр:
5 дугаар хорооны иргэн Жамсрангийн Баянцагаан
6 дугаар  хорооны иргэн Насанбуянгийн Эрдэнэбилэг
17 дугаар  хорооны иргэн Баасанхүүгийн Шүрхүү нар тус тус шалгарсан байна. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%